Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Хүүхдийн түлэгдэлт-эцэг, эхийн хариуцлагаас" аян Хэнтий аймагт үргэлжилж байна

Хэнтий аймгийн хүн амын осол гэмтлийн өвчлөл дотор бага насны хүүхдийн осол гэмтлийн өвчлөл 26 хувь, нас баралтын 23.2 хувийг эзэлж байна.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Хүүхдийн түлэгдэлт-эцэг, эхийн хариуцлагаас" аян Хэнтий аймагт үргэлжилж байна
"Хүүхдийн түлэгдэлт-эцэг, эхийн хариуцлагаас" аян Хэнтий аймагт үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Хэнтий аймгийн хүн амын осол гэмтлийн өвчлөл дотор бага насны хүүхдийн осол гэмтлийн өвчлөл 26 хувь, нас баралтын 23.2 хувийг эзэлж байна. Осол гэмтлийн өвчлөлийг төрлөөр авч үзвэл зам тээврийн осол гэмтэл, түлэгдэлт, мөчдийн хугарал болон хүүхэд аргамжаандаа боох, хөхөөр дарах зэрэг тохиолдлууд зонхилж байна.



Ахуйн осол гэмтэл дотор 0-5 хүртэлх насны хүүхдийн түлэгдэлт зонхилж байна. 2016 онд аймгийн хэмжээнд 77 хүүхэд түлэгдсэн бөгөөд 64 хувь буюу 49 тохиолдол нь 0-5 хүртэлх насны, 27 хувь буюу 21 тохиолдол нь 5-14 насны, 9 хувь буюу 7 тохиолдол нь 15-19 хүртэлх насныхан байна. Энэ нь эцэг, эхийн хараа хамгаалалт сул, анхаарал болгоомжгүй байдлын улмаас бага насны хүүхдүүд буцалсан халуун ус, цай, хоол, сүү болон гэрийн зууханд түлэгдэх тохиолдлууд бүртгэгдээд байгаа бөгөөд нийт тохиолдлын 80-с дээш хувь нь гэртээ түлэгдэж байна.

Иймд 0-5 хүртэлх насны хүүхдийг осол гэмтэлд өртөхөөс сэргийлэх, эрсдэлт орчин нөхцлийг бууруулахын тулд эцэг эхчүүд, асран хамгаалагчдын хараа хяналтыг сайжруулах, түлэгдэлтийн үеийн анхны тусламжийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Аймгийн ИТХурлын даргаар батлуулсан “Хүүхдийн түлэгдэлт – Эцэг, эхийн хариуцлагаас” аяныг 2017 оны 1-р сарын 25-наас 3-р сарын 10-ны өдөр хүртэл аймгийн хэмжээнд зохион байгуулж байна.



Аянд 140 гаруй байгууллага, ААН нэгдэн оролцож байгаа бөгөөд зорилтот бүлгийг сонгожэцэг эхчүүдийн хүүхэд хамгааллыг сайжруулах, хүүхэд ахуйн осол гэмтэлд өртөхөөс сэргийлсэн аюулгүй орчин бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд аймгийн “Хэнтий –Ус” ХХК, БТСГ, МСҮТөв зэрэг байгууллагууд санаачилгатай ажиллаж байна.

Хуваалцах