Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхдийн төлөө газар сумдад ажиллалаа

Хайрхан сумын наадамд нийт зургаан насны 497 морийг, 123 уралдаанч хүүхэд унаж уралдсан байна. Шүдлэн насны уралдааны үеэр 1, хязаалан насны уралдааны үеэр 4, Соёолон насны уралдааны үеэр 3, дааганы уралдааны үеэр 1 хүүхэд мориноос унаж нийт 9 уралдаанч хүүхэд хөнгөн бэртэл авсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдийн төлөө газар сумдад ажиллалаа
Хүүхдийн төлөө газар сумдад ажиллалаа. Зураг: МҮОНРТ

Архангай аймгийн Хайрхан, Өлзийт сум үүсч байгуулагдсаны 90 жилийн ойн баяр наадам болж өнгөрлөө. Ойн баяр наадмын үеэр Хүүхдийн төлөө үндэсний газар, Архангай аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн ажилчидтай хамтран хурдан морины уралдаанч хүүхдүүдийг даатгалд бүрэн хамруулж, даатгалын зөрчлийг арилгаж, хамгаалалтын хувцас малгайг бүрэн өмсүүлэх ажилд хяналт тавьж ажиллалаа. Мөн уралдаанч хүүхдүүдийг бүртгэлд хамруулан, уяачдад хурдан морины уралдаанч хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах тухай зааварчилгаа гарын авлага тараалаа.

Хайрхан сумын наадамд нийт зургаан насны 497 морийг, 123 уралдаанч хүүхэд унаж уралдсан байна. Шүдлэн насны уралдааны үеэр 1, хязаалан насны уралдааны үеэр 4, Соёолон насны уралдааны үеэр 3, дааганы уралдааны үеэр 1 хүүхэд мориноос унаж нийт 9 уралдаанч хүүхэд хөнгөн бэртэл авсан байна.

Хайрхан сумын наадамд Улсын их хурлын гишүүн ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ Хүүхдийн төлөө үндэсний газрын дэд дарга Т.Энхтайван нар, Өлзийт сумын наадамд Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа нар тус тус байлцаж түрүүлж айрагдсан хурдан морины уралдаанч хүүхдүүдийг урамшуулан шагнал гардууллаа.

Хуваалцах