Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл”-ийн чуулган болж байна

Хуралдаанд хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 43 гишүүдээс гадна, аймаг, нийслэлийн засаг дарга нар оролцож хүүхдийн хөгжил хамгааллын өнөөгийн байдал, цаашдын бодлогын чиглэл, мөн “2015-2020 он хүртэл баримтлах хүүхэд хамгааллын бодлогын баримт бичиг”-ийг батлах юм.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл”-ийн чуулган болж байна
"Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл”-ийн чуулган болж байна. Зураг: МҮОНРТ

Монгол улсын ерөнхий сайдын тэргүүлдэг “Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл”-ийн өргөтгөсөн хуралдаан төрийн ордонд болж байна. Хуралдаанд хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 43 гишүүдээс гадна, аймаг, нийслэлийн засаг дарга нар оролцож хүүхдийн хөгжил хамгааллын өнөөгийн байдал, цаашдын бодлогын чиглэл, мөн “2015-2020 он хүртэл баримтлах хүүхэд хамгааллын бодлогын баримт бичиг”-ийг батлах юм.

Мөн чуулганаас "Манай улс ирэх таван жилд хүүхдийн хүртэх эрхэд суурилсан, мөн нийгмийн суурь үйлчилгээг дэмжсэн хүүхэд хамгааллын тогтолцоог хөгжүүлэхэд зорьж" ажиллахыг онцоллоо.

Хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр дорвитой үйл ажиллагаа явуулах гэхээр эрх зүйн орчин байдаггүйг салбарын мэргэжилтэнүүд хэлж байлаа. Энэ үеэр Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд тэргүүн Эрдэнэ ярьж байна.

Хуваалцах