Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа

ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн Ж.Хунан, Х.Мөнхзул нар Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн Д.Ундраа Д.Мөнхтуяа, П.Цэвээн нартай уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн Ж.Хунан, Х.Мөнхзул нар Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн Д.Ундраа Д.Мөнхтуяа, П.Цэвээн нартай уулзлаа.

ХЭҮК, ХНХЯ-тай хамтран 2023 онд хийсэн хүүхдийн эрхийн хууль, журам, стандартын хэрэгжилтийн нээлттэй хяналт шалгалтын үр дүн, түүний мөрөөр авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ, төр, иргэний нийгмийн түншлэлийн хүрээ, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Түүнчлэн шинэчлэн найруулсан Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, хүүхдийн хувийн мэдээллийг хамгаалах, бага насны хүүхдийг хүчингийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, бага насны хүүхдийн жирэмслэлт, үр хөндөлт зэрэг хүүхдийн эрхийн тулгамдаж буй асуудлаар хамтран ажиллахаар тохиролцов.

Хүний эрхийн Үндэсний Комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд хагас болон бүтэн өнчин, байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн эрхийн асуудлыг хөндөж тодорхой санал, зөвлөмжийг гаргахаар төлөвлөж байна гэж ХЭҮК-оос мэдээллээ.

Хуваалцах