Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Хүүхдийн төлөө “За” гэж хэлэх жил

Хүүхдүүд ээ, 2010 оныг Нийслэлийн хүүхдийн төлөө газраас “Хүүхдийн төлөө нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх”

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут

Хүүхдүүд ээ, 2010 оныг Нийслэлийн хүүхдийн төлөө газраас “Хүүхдийн төлөө нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх” жил болгон зарласныг сонссон уу? Өөрөөр хэлбэл, хүн бүрийн анхаарлыг хүүхэд рүү хандуулж, хүүхдийн төлөө хийх бодит ажил, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготойгоор энэ ажлыг зохион байгуулах юм. Тиймээс томчууд маань хариуцлагаа ухамсарлаж хүүхдийн төлөө “Үгүй” гэж хэлэхээс татгалзаж, “За” гэж дуугардаг болох нь.
Монгол Улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсч хөгжсөний 85 жилийн ой ч мөн энэ онд тохиож байгаа юм байна. Тиймээс ч хүүхдийг хүмүүжүүлэх, тэдний эрхийг хамгаалах талаар олон шат дараалсан ажил хийх гэнэ.

Хуваалцах