Хүүхдийн төлөөх ажлуудын үр дүнг мэдээлдэг нэгдсэн систем хэрэгжиж байна
Мэдээллийн алба

Хүүхэд , гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан Санхүүгийн мэдээллийн технологийн төвийн захирал Б. Наранбаатарыг өчигдөр хүлээн авч уулзлаа.
Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан "Хүүхдийн төлөө ЗА бол ЗААВАЛ хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар өрнөж байна.
Энэ хүрээнд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар болон Санхүүгийн мэдээлэл технологийн төв хамтран ажиллахаар боллоо.
Тухайлбал,Санхүүгийн мэдээллийн технологийн төвийн дашборд мэдээллийн нэгдсэн систем дээр үндэсний хэмжээнд хүүхдийн эрхийн асуудал, хуулийн хэрэгжилт ямар түвшинд байгааг ил тод, тодорхой байршуулна.
Энэ оны эхний 8 сарын байдлаар 635 хүүхэд зам тээврийн осолд өртөн бэртэж гэмтсэн байна. Эдгээрээ 50 гаруй хүүхэд амь насаа алдсан гэсэн мэдээллийг тээврийн цагдаагийн албанаас өгөөд байгаа юм.
Мөн хүүхдийг үл хайхрах хүчирхийлэл болон хүүхдийн амиа хорлох эрсдэл нэмэгдсэн. Архидан согтуурах, мансууруулах бодисын хамаарлаас үүдэлтэй хүүхдийн эрхийн зөрчил өндөр байна.
Хүүхдийн шуурхай тусламж хамгааллын 108 мэдээллийн төвд жилд дунджаар 100 гаруй мянган дуудлага ирдэг. Цаашид хүүхдийн байгууллагын төсөв, 108 төвийн мэдээллийг санхүүгийн мэдээллийн технологийн төв мэдээллийн санд нэгтгэж олон нийтэд ил тод байруулахаар боллоо.



















