Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Хүүхдийн төмөр зам"-ыг Д.Жигжиднямаа агсны нэрэмжит болголоо

Дархан хотын хүүхдийн төмөр замыг тус ажлыг санаачилсан Монгол Улсын Гавьяат тээвэрчин, ОХУ, Монгол Улсын “Хүндэт төмөр замчин” Д.Жигжиднямаа агсны нэрэмжит болгохоор шийдвэрлэлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Хүүхдийн төмөр зам"-ыг Д.Жигжиднямаа агсны нэрэмжит болголоо
"Хүүхдийн төмөр зам"-ыг Д.Жигжиднямаа агсны нэрэмжит болголоо. Зураг: МҮОНРТ

Дархан хотын хүүхдийн төмөр замыг тус ажлыг санаачилсан Монгол Улсын Гавьяат тээвэрчин, ОХУ, Монгол Улсын “Хүндэт төмөр замчин” Д.Жигжиднямаа агсны нэрэмжит болгохоор шийдвэрлэлээ.

Хүүхдийн төмөр зам нь нийт 2.3 км урт, Бурхант, Бумбардай, Сараань, Сүмбэн гэсэн өртөөтэй, 750 мм-ийн нарийн царигийн төмөр зам, монгол гэрийг бэлгэдэн бүтээсэн өртөөний барилга, зэхэлт засвар үйлчилгээ хийх депогийн барилга, автомат хаалт дохиолол бүхий 6 явган хүний гарам, автомашины гар хаалттай нэг гарам, дохиолол холбооны иж бүрэн тоноглол, эрчим хүчний бүрэн хангамжтай иж бүрэн төмөр зам юм.

Хүүхэд багачуудыг галт тэргээр аялуулахаас гадна ирээдүйн төмөр замчдад төмөр замын анхан шатны мэдлэг олгох сургалтын төвийг байгуулснаараа онцлог гэж ЗТХЯ-наас мэдээллээ.

Хуваалцах