Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
Мэдээллийн алба

108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төвийн дуудлага мэдээлэл, шуурхай тусламжийн үйлчилгээний алба 2026 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх чатбокс, мессэж сувгаар нийт 1423 дуудлага мэдээлэл хүлээн авсан байна.
Дуудлага мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар хүүхдийн эрх хамгааллын 251 дуудлага, зөвлөгөө хүссэн дуудлага 94 дуудлага, мэдээлэл хүссэн дуудлага 688 дуудлага, зорилтот бус 390 дуудлага мэдээлэл бүртгэджээ.
Мөн хамтарсан багт шилжүүлсэн дуудлага 233 байгаагаас нийслэлд 160 дуудлага, аймгийн хэмжээнд 73 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байранд 17 хүүхэд үйлчилгээ авчээ


















