Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1470 дуудлага иржээ
Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн 2025 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 12 дугаар сарын 7-ны өдрийг хүртэлх долоон хоногийн дуудлага мэдээллийг тоймлон хүргэж байна.
Мэдээллийн алба

Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн 2025 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 12 дугаар сарын 7-ны өдрийг хүртэлх долоон хоногийн дуудлага мэдээллийг тоймлон хүргэж байна. Долоон хоногийн хугацаанд хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1470 дуудлага иржээ. Эдгээр дуудлгаас 197 хамтарсан багт шилжүүлсэн байна. Мөн 13 хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ авчээ.
Нийт дуудлагын байдал
Хүүхдийн эрх, хамгаалал 213
Зөвлөгөө хүссэн дуудлага. 100
Мэдээлэл хүссэн дуудлага. 669
Зорилтот бус дуудлага. 427
Өргөдөл гомдол, санал 1
Атбокс үйлчилгээ 30
Мессеж үйлчилгээ 31



















