Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1041 дуудлага иржээ

108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төвийн дуудлага мэдээлэл, шуурхай тусламжийн үйлчилгээний алба 2026 оны 1 дүгээр сарын 12- 18 хүртэл нийтдээ 1041 дуудлага мэдээлэл хүлээн авчээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1041 дуудлага иржээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1041 дуудлага иржээ. Зураг: МҮОНРТ

108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төвийн дуудлага мэдээлэл, шуурхай тусламжийн үйлчилгээний алба 2026 оны 1 дүгээр сарын 12- 18 хүртэл нийтдээ 1041 дуудлага мэдээлэл хүлээн авчээ.

Дуудлага мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар хүүхдийн эрх, хамгаалалын 159 дуудлага, зөвлөгөө хүссэн дуудлага 79, мэдээлэл хүссэн дуудлага 555, зорилтот бус 248 дуудлага бүртгэгдсэн байна.

Хамтарсан багт шилжүүлсэн дуудлага 149 байгаагаас орон нутгийн хэмжээнд 30 дуудлага мэдээлэл, нийслэлийн хэмжээнд 119 дуудлага мэдээллийг холбон зуучилсан байна.

Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байранд 26 хүүхэд үйлчилгээ үйлчилгээ авсан байна.

Хуваалцах