Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1123 дуудлага иржээ

108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төвийн дуудлага мэдээлэл, шуурхай тусламжийн үйлчилгээний алба 2026 оны 2 дугаар сарын 16- 22 хүртэл чатбокс мессэж сувгаар нийт 1123 дуудлага мэдээлэл хүлээн авчээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдийн тусламжийн 108 утсанд  нийт 1123 дуудлага иржээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1123 дуудлага иржээ. Зураг: МҮОНРТ

108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төвийн дуудлага мэдээлэл, шуурхай тусламжийн үйлчилгээний алба 2026 оны 2 дугаар сарын 16- 22 хүртэл чатбокс мессэж сувгаар нийт 1123 дуудлага мэдээлэл хүлээн авчээ.

Дуудлага мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар хүүхдийн эрх, хамгаалалын 174 дуудлага, зөвлөгөө хүссэн дуудлага 62, мэдээлэл хүссэн дуудлага 557, зорилтот бус 328, өргөдөл саналын 2 дуудлага бүртгэгдсэн байна.

Хамтарсан багт шилжүүлсэн дуудлага 151 бүртгэгджээ. Үүнээс аймгийн хэмжээнд 39, нийслэлд 112 дуудлага мэдээллийг холбон зуучилсан байна. Харин хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байранд 21 хүүхэд үйлчилгээ авсан байна.

Хуваалцах