“Хүүхдийн тусламжийн утас” төслийг хэрэгжүүлнэ
Хүүхдийн тусламжийн утас нь мэдээллийн технологийг ашиглан хүүхдийн санаа бодлыг сонсох, хүүхдэд шаардлагатай сэтгэл зүйн зөвлөгөө, зөвлөмж, хүүхдийн эрхийн зөрчлийн талаар мэдээллийн дагуу нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлэн, холбон зуучилдаг,
Мэдээллийн алба

Хүүхдийн төлөө үндэсний газар, Мобиком корпораци, Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллага хамтран “Хүүхдийн тусламжийн утас” төслийг хэрэгжүүлнэ. Хүүхдийн тусламжийн утас нь мэдээллийн технологийг ашиглан хүүхдийн санаа бодлыг сонсох, хүүхдэд шаардлагатай сэтгэл зүйн зөвлөгөө, зөвлөмж, хүүхдийн эрхийн зөрчлийн талаар мэдээллийн дагуу нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлэн, холбон зуучилдаг, бие махбод, сэтгэцийн эрүүл мэндэд эрсдэлтэй тохиолдолд яаралтай тусламж үйлчилгээ үзүүлдэг хүүхэд хамгааллын үйлчилгээний нэг хэлбэр. Энэ ажлын хүрээнд Хүүхдийн төлөө үндэсний газрын дэд дарга Т.Энхтайван, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Я.Байгалмаа нар өнөөдөр Мобиком компанийн 2222 дуудлагын төвийн ажилтай газар дээр нь очиж танилцан, үйл ажиллагааны талаар мэдээллийг авлаа.


















