Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхдийн тусламжийн утасны төвийн зөвлөгчийг мэргэшүүлнэ

Хүүхдийн тусламжийн утас-108 дугаартайгаар энэ оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 24 цагаар ажиллаж байгаа билээ. Үүрэн телефоны компаниуд нийгмийн хариуцлагатайгаар орох дуудлагыг үнэ төлбөргүй холбогдох боломжоор хангасан юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдийн тусламжийн утасны төвийн зөвлөгчийг мэргэшүүлнэ
Хүүхдийн тусламжийн утасны төвийн зөвлөгчийг мэргэшүүлнэ. Зураг: МҮОНРТ

Хүүхдийн тусламжийн утас-108 дугаартайгаар энэ оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 24 цагаар ажиллаж байгаа билээ. Үүрэн телефоны компаниуд нийгмийн хариуцлагатайгаар орох дуудлагыг үнэ төлбөргүй холбогдох боломжоор хангасан юм.

Хүүхдийн төлөө үндэсний газрын Хүүхэд хамгаалал, үйлчилгээний газраас Хүүхдийн тусламжийн утас 108-ын зөвлөгчийн мэргэшүүлэх семинарийг энэ сарын 8- 10-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Тус мэргэшүүлэх сургалтыг хүүхэд хамгааллын чиглэлээр явуулж байгаа бөгөөд сургалтад хүүхдийн тусламжийн утасны төвийн ажилтнууд, Дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв, харьяа байгууллага "Өнөр бүл-2" төвийн мэргэжилтнүүд оролцож байна.

Семинарын зорилго нь хүүхдийн тусламжийн утасны төвийн зөвлөгч, ахлагч нарыг мэргэжлийн салбарт мэргэшүүлэн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх, хүүхдэд тохиолдож болох аюул эрсдлийн түвшинг тогтоох, утасны дуудлагад дүн шинжилгээ анализ хийх, үнэлэх, кейс менежмент хийх чадварыг дээшлүүлэх, аюулгүй байдлыг хангахад оршино.

Түлхүүр үг:Хүүхдийн тусламжийн утасны төвийн зөвлөгчийн мэргэшүүлэх семинар болж байна
Хуваалцах