Хүүхдийн төв сувилал нээлттэй хаалганы өдөрлөг хийлээ
Эрүүл мэндийн яамны харьяа Хүүхдийн төв сувилал нь улсын хэмжээнд асран хамгаалагчгүй 0-3 насны болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг асрах, нийгмийн эмзэг бүлгийн хоол тэжээлийн дутагдалтай, тураал, цус багадалт, сульдаа өвчтэй хүүхдүүдийг сувилах, дутуу төрсөн нярайг торниулах зэрэг үйлчилгээ яву
Мэдээллийн алба

Эрүүл мэндийн яамны харьяа Хүүхдийн төв сувилал нь улсын хэмжээнд асран хамгаалагчгүй 0-3 насны болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг асрах, нийгмийн эмзэг бүлгийн хоол тэжээлийн дутагдалтай, тураал, цус багадалт, сульдаа өвчтэй хүүхдүүдийг сувилах, дутуу төрсөн нярайг торниулах зэрэг үйлчилгээ явуулдаг улсын хэмжээний байгууллага юм.
Тус төвийнхөн нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж, хүүхдэд сувилахуйн тусламж үйлчилгээний цар хүрээг өргөжүүлэх зорилгоор амбулаторийн үйлчилгээ, гүйцэт нярайг сувилах үйлчилгээг шинээр хэрэгжүүлжээ. Энэ арга хэмжээнд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат оролцож, үг хэлсэн байна.
Өдөрлөгөөр байгууллагын үйл ажиллагааг танилцуулж, хүүхдийн хоолны амталгаа хийж, хоол хийх технологи заах зэргээр хэвлэл мэдээллийнхэнд байгууллагаа сурталчилжээ.


















