Хүүхдийн төв сувилалд хүүхдийн тоглоом, хичээлийн хэрэгсэл хандивлалаа
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын алба хаагчид Хууль зүйн яамны харьяа агентлаг, байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг угтан зохион байгуулж буй “Эрх чөлөөтэй монгол хүн аян”-ы хүрээнд Хүүхдийн төв сувилалд өнөөдөр хүүхдийн тоглоом, хичээлийн хэрэгсэл хандивлалаа.
Мэдээллийн алба

Тус сувилал нь өнчин, хагас өнчин, бага жинтэй, эцэг, эх нь тодорхойгүй, суурь өвчтэй хүүхдийг гурван нас хүртэл нь эмчлэн сувилах, сургалт хүмүүжлийн үйлчилгээг 24 цагаар үзүүлдэг аж.