Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхдийн ур чадвар улам муудаж байна

Хүүхдийн насандаа тохирсон биеэ даах чадварууд улам бүр үгүй болж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдийн ур чадвар улам муудаж байна
Хүүхдийн ур чадвар улам муудаж байна. Зураг: МҮОНРТ

Хүүхдийн насандаа тохирсон биеэ даах чадварууд улам бүр үгүй болж байна. Тухайлбал, 10 жилийн өмнө цэцэрлэгт анх ирж байсан хүүхдийг энэ жил цэцэрлэгт элсэн орсон хүүхэдтэй харьцуулахад бие даах чадвар нь газар, тэнгэр шиг ялгаатай байна. Энэ нь орчин үеийн хөгжлийн чиг хандлагын нөлөө байж болох ч, түүнийг хэтэрхий даган дуурайж байгаатай холбоотой гэж Нийслэлийн 51-р цэцэрлэгийн багш н.Баярцэцэг ярьж байна.

Өнөөдөр хүүхдэд монгол ёс заншил, хүндлэл байхгүй байна гэж ярьдаг нь үүнтэй шууд холбоотой. Тиймээс аливаа зүйлийг гаднаас хуулбарлахдаа авах, гээхийн ухаанаар хандах учиртайг тэрбээр хэллээ.

Хуваалцах