Хүүхдийн уран бүтээлийн шилдгүүдийг тодруулжээ
Хүүхэд бүр номыг бүтээлчээр унших арга зүйд суралцах таатай орчин бүрдүүлэх зорилгоор БШУЯ-наас зохиолч, уран бүтээлчдийн дунд бүтээлийн уралдаан зарлаж дүгнэжээ.
Мэдээллийн алба

Хүүхэд бүр номыг бүтээлчээр унших арга зүйд суралцах таатай орчин бүрдүүлэх зорилгоор БШУЯ-наас зохиолч, уран бүтээлчдийн дунд бүтээлийн уралдаан зарлаж дүгнэжээ.
Уралдаанд нийт 302 уран бүтээлчийн 403 бүтээл ирсэн байна. Үүнээс 125 бүтээл шалгаруулж авахыг зорьсон ч шалгуурт 49 уран бүтээлчийн 61 бүтээл тэнцжээ. Эдгээр уран бүтээлчдийг өнөөдөр БШУ-ны сайд Л.Гантөмөр хүлээн батламж гардуулсан юм. Энэ үеэр Л.Гантөмөр сайд зохиолч, уран бүтээлчдэд хүүхдийн төлөө цаг зав гарган тэдэнд зориулсан бүтээл туурвисанд нь баяр хүргээд "Цаашдаа ч цаг зав гарган зохиол бичиж өгөөрэй" гэж хүссэн юм.
Бүтээл нь шалгарсан уран бүтээлчдээс хамгийн ахмад нь 82 настай Б.Бадам, хамгийн залуу нь 19 настай Л.Мөнхцэцэг. 16 эмэгтэй, 33 эрэгтэй уран бүтээлч байсан аж. Түүнчлэн Ардын уран зохиолч нэг, төрийн соёрхолт хоёр соёлын гавьяат зүтгэлтэн тав, Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч нэг байна. ЕБС-ийн багш 10, хөдөө орон нутгаас оролцсон 10, Америкаас бүтээлээ ирүүлсэн нэг уран бүтээлч байгаа юм. Мөн 13 зураач хүн байна.
Уг уралдааны Шилдгийн шилдэг бүтээлдБ.Цогнэмэхийн "Тэнгэрийн хүү Модуны анд Улаадай" роман, Ж.Ганзориг "Анудай" тууж, Б.Анармаагийн "Манжуухай" өгүүллэг, Э.Амарзаяа "Жаалхүү ба анахайнууд" өгүүллэг, Н.Мандал "Баяртай чулуудай" өгүүллэг, Д.Урианхай "Цонхонд минь шавж буудаг бор шувууд" Л.Мөнхцэцэг "Би зүгээр л төсөөлдөг" Л.Ганзул "Ээжийгээ энэлэн дурсахуйн шүлэг" О.Элбэгтөгс "Эрвээхий" шүлэг, Д.Оюунчимэг "Жороо мустанг" орчуулгын өгүүллэг шалгарчээ.


















