Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхдийн урлан бүтээх төвийн нэмэлт элсэлтийн бүртгэл эхэллээ

Хүүхдийн урлан бүтээх төвийн 2026 оны нэмэлт элсэлтийн бүртгэл энэ сарын 5-нд эхэллээ. Бүртгэл энэ сарын 16-ныг дуустал өдөр бүр 09:00-17:00 цагт төвийн байранд явагдана.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдийн урлан бүтээх төвийн нэмэлт элсэлтийн бүртгэл эхэллээ
Хүүхдийн урлан бүтээх төвийн нэмэлт элсэлтийн бүртгэл эхэллээ. Зураг: МҮОНРТ

Хүүхдийн урлан бүтээх төвийн 2026 оны нэмэлт элсэлтийн бүртгэл энэ сарын 5-нд эхэллээ. Бүртгэл энэ сарын 16-ныг дуустал өдөр бүр 09:00-17:00 цагт төвийн байранд явагдана.

Энэ хичээлийн жилийн хувьд ХУБТ нь 2-12 дугаар ангийн сурагчдад зориулан

  • Уран зураг /анхан шат/

  • Монгол уран бичлэг

  • Монгол зураг

  • Эко гар урлал

  • Дизайн урлал зэрэг 20 төрлийн сургалтыг үнэ төлбөргүйгээр зохион байгуулж байгаа юм.

Эдгээр сургалтад нэмэлтээр элсэх хүсэлтэй хүүхдүүд төрсний гэрчилгээтэй очиж бүртгүүлнэ. Сургалтын цагийн тухайд өглөөний ээлж 09:00-11:00, өдрийн ээлж 14:00-16:00 цагт ордог байна.

Хуваалцах