Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хүүхдийн өсөлтийг дагаж томордог хувцас бүтээжээ

Британийн загвар зохион бүтээгч Райан Расин хүүхдийн өсөлтийг даган өсөж томордог хувцсыг бүтээсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдийн өсөлтийг дагаж томордог хувцас бүтээжээ
Хүүхдийн өсөлтийг дагаж томордог хувцас бүтээжээ. Зураг: МҮОНРТ

Британийн загвар зохион бүтээгч Райан Расин хүүхдийн өсөлтийг даган өсөж томордог хувцсыг бүтээсэн байна. Тусгай зориулалтын материалыг ашиглаж хийсэн энэ хувцас нь урт болон өргөнийхөө хэмжээг өөрчлөн хувирдаг гэж зохион бүтээгч нь онцолсон юм.

Хэдийгээр хэлбэр загвараа өөрчлөн томордог хувцас ч гэсэн энгийн даавуун материалаар хийгдсэн хувцастай адил угааж цэвэрлэхэд хялбар, дахин боловсруулах өөр төрийн хувцас бүтээх боломжтой юм байна.

Одоогоор зөвхөн 3 сартайгаас 3 нас хүртэлх хүүхдэд зориулагдсан хувцсыг бүтээгээд байгаа талаар мэдээлсэн юм. Тус ухаалаг хувцсыг зохион бүтээсэн загвар зохион бүтээгч Райан Расин коллежид суралцаж байхдаа аэроникийн инженерийн зарчмаас санаа авч шинэлэг материалыг гаргаж авчээ.

Тэрбээр өөрийн бүтээсэн хувцсаа тодорхойлохдоо эцэг, эхчүүдийн хувьд хүүхдүүдийнхээ хувцсанд зарцуулах мөнгийг хэмнэх ач холбогдолтой бүтээл гэж онцолсон юм. Мөн тэрбээр энгийн даавуун материалаар хийгдэж, улмаар хуучирч муудан хаягдсан хувцасны хог хаягдлын хэмжээг бууруулахад нөлөөлнө гэдэгт найдаж байгаа гэдгээ ч илэрхийлсэн байна.

Хуваалцах