Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхдийн өвчлөлийн талаар сургалт зохион байгууллаа

Эрүүл мэндийн газраас эх, хүүхдийн эрүүл мэнд, 0-5 насны хүүхдийн хяналт, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор “Хүүхдийн өвчлөлийн цогц менежмент”-ийн сургалтыг

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдийн өвчлөлийн талаар сургалт зохион байгууллаа
Хүүхдийн өвчлөлийн талаар сургалт зохион байгууллаа. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндийн газраас эх, хүүхдийн эрүүл мэнд, 0-5 насны хүүхдийн хяналт, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор “Хүүхдийн өвчлөлийн цогц менежмент”-ийн сургалтыг шинэчлэгдсэн хөтөлбөрийн дагуу Дэлхийн Зөн Олон улсын байгууллагын Өвөрхангай, Арвайхээр орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран 2017 оны 1-р сарын 27-28-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтад сум, өрхийн багийн эмч, хүүхдийн эмч нийт 55 хүн хамрагдаж мэдлэгээ дээшлүүлж, чадавхижлаа.

Энэ удаагийн сургалтын сургагч багшаар БОЭТ-ийн хүүхдийн эмч Д.Тогтохдулам, М.Үүрцайх, М.Болормаа, С.Батдолгор, “Нарны дөш” өрхийн ЭМТ-ийн дарга, их эмч Т.Ёндондаш, “Түшиг дөлгөөн” өрхийн ЭМТ-ийн дарга, их эмч Ж.Бунджав нар ажиллаж;

- Нярай хүүхдийн өвчлөл, эмчилгээ

- Давтан үзлэг, эмчилгээ

- Хүүхдийн яаралтай тусламж, сэхээн амьдруулалт,

- Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн хөтлөлтөд хийсэн үнэлгээ

- Алдаа, зөрчил, алдаа зөрчлийн тохиолдол, сургамж

- 0-5 настай хүүхэдтэй ээжүүдэд өгөх зөвлөгөө зэрэг сэдвээр онол, дадлага хосолсон хэлбэрээр мэдлэг олголоо.

Хуваалцах