Хүүхдийн зусланд амрагч хүлээж авах эрх өгөх шалгалт маргааш эхэлнэ
Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зуны улирлын амралт эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн зуслангууд ажиллаж эхэлдэг.
Мэдээллийн алба

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зуны улирлын амралт эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн зуслангууд ажиллаж эхэлдэг.
Өнөөдрийн байдлаар Хүүхэд, гэр бүл хөгжлийн газарт энэ жил хүүхдийн 22 зуслан үйл ажиллагаа явуулна гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна. Хүсэлтийн дагуу холбогдох албаныхан хүүхэд хүлээн авах орчин нөхцөл бүрдсэн эсэхэд шалгалт хийж, тэнцсэн тохиолдолд амрагч хүлээж авах эрх үүсэх юм. Шалгалтыг зургаадугаар 10-12-ны өдрүүдэд хийх бөгөөд Нийслэлийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газар, Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн Ерөнхий газар хамтран ажиллана. Эдгээр зуслангаас Улаанбаатар хотоос хамгийн хол зайд 110 километрт буюу Төв аймагт байрлаж байгаа.
Одоогоор Янзага, Нарлаг, Нарс, Ундраа, Мөрөөдөл зуслангууд үйл ажиллагаагаа явуулахад бэлэн гэсэн мэдэгдэл ирүүлсэн байна. Харин үнийн хувьд үйлчилгээ, насны ангиллаас хамаарч янз бүр байгаа ч дунджаар долоо хоног амрахад 140-160 мянган төгрөгийн ханштай байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зуслангуудыг хуулийн дагуу ажиллах, холбогдох албаныхан хяналт, шалгалтаа сайжруулах нэгдсэн үүрэг, даалгаврыг нийслэлийн Засаг дарга “Хүүхдийн зуслан ажиллуулах тухай” А/461 дугаар захирамжаар өгсөн юм.


















