Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхдийн зусланд мэргэжлийн багш хэрэгтэй байна

Тэгвэл сүүлийн хэдэн жил зуслангууд үйл ажиллагаа, зохион байгуулалт, хөтөлбөртөө анхаарлаа хандуулсны үр дүнд амрагчдын тоо ч өссөн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдийн зусланд мэргэжлийн багш хэрэгтэй байна
Хүүхдийн зусланд мэргэжлийн багш хэрэгтэй байна. Зураг: МҮОНРТ

Хүүхдийн зуслангуудад мэргэжлийн сургагч багш дутагдалтай байгааг ТББ-ынхан хэллээ. Эцэг, эхчүүд хүүхдийн зуслангуудын талаар сөрөг бодолтой байсан. Тэгвэл сүүлийн хэдэн жил зуслангууд үйл ажиллагаа, зохион байгуулалт, хөтөлбөртөө анхаарлаа хандуулсны үр дүнд амрагчдын тоо ч өссөн байна.

Гэхдээ ихэнх зуслан мэргэжлийн сургагч багш байхгүй байгааг “Хүүхэд залуучуудын хөгжил дэвшлийн төв” ТББ-ын тэргүүн Ж.Баясгалан хэллээ. Ялангуяа оюутнууд зусланд сургагч багшлах нь хүүхдийн төлөвшил, хүмүүжилд тодорхой ахиц дэвшил авч ирдэггүйг онцолсон юм. Тиймээс мэргэжлийн сургагч багш нарыг бэлтгэж, ажлын байраар хангах асуудал чухал болоод байна гэлээ.

Хуваалцах