Хүүхдийн зуслангуудын дотоод хяналтыг сайжруулна
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хүүхдийн зуслангуудын ариун цэвэр, халдвар хамгааллын байдалд тавих дотоод хяналтыг сайжруулах тухай зөвлөмж гаргалаа.
Мэдээллийн алба

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хүүхдийн зуслангуудын ариун цэвэр, халдвар хамгааллын байдалд тавих дотоод хяналтыг сайжруулах тухай зөвлөмж гаргалаа.
1. Хүүхдийн зуслангийн эрүүл ахуй, халдвар хамгаалал, хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, хоол хүнсний, чанар, аюулгүй байдалд тавих дотоодын хяналтыг холбогдох хууль тогтоомж, журмын дагуу тогтмол тавьж, үр дүнг тооцож ажиллах2. Ээлж солигдох бүрт харьяа нутаг дэвсгэрийн эрүүл мэнд байгууллагад урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан, эмчийн дүгнэлт бүхий бичигтэй хүүхдийг хүлээн авах3. Амрагч хүүхдүүдийн эрүүл мэндийн байдалд тогтмол үзлэг хийж халдварт болон халдварт бус өвчний шинж тэмдэг бүхий хүүхдийг тусгаарлан харьяа эрүүл мэндийн байгууллагад хандаж үзүүлж, мэдээлэх;4. Хүүхэд бүр гудас, хөнжил, цагаан хэрэглэлийг хэрэглэж, тухай бүр цэвэрлэж, халдваргүйтгэх;5. Хүүхдийн зусланд болзошгүй халдварын үед халдвар хамгааллын дэглэмийг сахих, тусгаарлах өрөөг шаардлагатай тоног төхөөрөмж, эм, эмнэлэгийн хэрэгслээр тоноглож, бэлэн байдлыг ханган ажиллах;6. Гэдэсний халдварт өвчин улсын хэмжээнд ихэссэнтэй холбоотой зуслангийн байр, орчинд мэргэжлийн байгууллагаар шавьж, мэрэгч, халдваргүйтгэл хийлгэж, цаашид ээлж солигдох бүрт халдваргүйтгэл хийх;7. Эдэлбэр газрын цэвэрлэгээг тогтмол сайн хийж, бохир усны нүх, хог хаягдлын савыг таглаатай байлгаж, хогийг тогтмол ачуулах;8. Унд ахуйн хэрэгцээний усны чанар аюулгүй байдлыг хангах /зөөврийн устай тохиолдолд усны савыг тогтмол цэвэрлэж, ариутгах, усыг буцалгаж хэрэглэх/;9. Хоол хүнсний бүтээгдэхүүнийг шинжлүүлэн чанар аюулгүй байдлын шаардлага хангасан эсэх талаар дүгнэлт гаргуулах, ханган нийлүүлэгч газартай гэрээ байгуулах, хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэх;10. Чанарын баталгаажилт бүхий угаалгын нунтаг, халдваргүйжүүлэлтийн бодис хэрэглэх;11. Бүх ажилчдыг эрүүл мэндийн урьчдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, хувийн ариун цэврийг сайтар сахиж ажиллах.


















