Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхдүүд амьдралаа кино болгож харуулна

МҮОНТ-ийн Уран сайхны удирдагч Г.Золжаргал, Уран бүтээлийн III нэгдлийн найруулагч Х.Сүхбат, Театр дугуйлангийн багш н.Сарангэрэл нар сурагчдад кино хичээл явуулжээ. Энэ сургалтанд хамрагдсан хүүхдүүд өөрсдийнхөө амьдралд тулгамдаж байгаа асуудал, хөгжилтэй явдлуудаа богино хэмжээний адал явдалтай,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдүүд амьдралаа кино болгож харуулна
Хүүхдүүд амьдралаа кино болгож харуулна. Зураг: МҮОНРТ

МҮОНТ-ийн Уран сайхны удирдагч Г.Золжаргал, Уран бүтээлийн III нэгдлийн найруулагч Х.Сүхбат, Театр дугуйлангийн багш н.Сарангэрэл нар сурагчдад кино хичээл явуулжээ. Энэ сургалтанд хамрагдсан хүүхдүүд өөрсдийнхөө амьдралд тулгамдаж байгаа асуудал, хөгжилтэй явдлуудаа богино хэмжээний адал явдалтай, сонирхолтой кино хийж хүргэнэ. Хүүхдүүдийн зохиосон, богино хэмжээний киног “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-өөр үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байна. Энэ тухай МҮОНТ-ийн Уран сайхны удирдагч Г.Золжаргалаас тодруулав.
- Кино сургалтыг яагаад явуулах болсон бэ?
Телевизийн уран бүтээлүүд дунд хүүхдийн нэвтрүүлэг байдаг боловч уран сайхны нэвтрүүлэг, кино ховор байдаг. Хүүхдэд тохиолдож байгаа сургамжтай, хөгжилтэй үйл явдлаас сэдэвлэн сургамжтай богино хэмжээний киног манай сургалтанд суралцсан хүүхдүүд хийж байна. Энэ хүүхдүүдэд 3 сарын хугацаанд кино урлагийн анхан шатны мэдлэгийг зааж сургасан. Хүүхдүүд кино зохиол бичиж, жижиг үзэгдлийн хэсгийг найруулж, зураглаач, дууны найруулагч болж тоглож байна. Шат дараалалтайгаар урлаг, уран бүтээл, гоо сайхны тухай мэдлэгийг хүүхдүүдэд сургасан. Авъяастай хүүхдүүдээ дэмжээд ирээдүйд кино жүжигчин, кино найруулагч, телевизийн уран бүтээлчид, шилдгүүд төрнө.

- Хүүхдүүд өөрсдөө бие даагаад кино хийх нь ямар ач холбогдолтой вэ?
Томчууд бид хүүхдүүдийн дунд нь орж тэр бүр хутгалдахгүй болохоор тэдний амьдралыг нарийн мэдэхгүй, хүүхдүүд яг өөрсдийн санаагаараа амьдралаа кино болгож харуулна. Томчууд хүүхдүүдэд номлоод яриад л байдаг. Хүүхэд хүүхэдтэйгээ уран бүтээлээр яривал хүмүүжилд нь илүү үр нөлөөтэй байх болов уу гэж бодож байна. Хүүхдүүд зохиол бичих их сонирхолтой байна. Кино зохиол бичдэг стандартаар зохиолоо бичиж байгаа. Бэлэн болсон олон зохиолоос сонгож зуны амралтаар богино хэмжээний кинонууд хийнэ. 9 сараас эхлэх шинэ сүлжээнд богино хэмжээний олон киног оруулна.
Олон нийтийн мэдээлэл судалгааны төв

Хуваалцах