Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхдүүд иргэний үнэмлэхээ гардлаа

Арга хэмжээний үеэр дүүргийн Засаг дарга М.Чинболд хүүхдүүдэд баяр хүргэж үүрэг хариуцлагаа ухамсарласан Монгол Улсын иргэн болж төлөвшихийг хүсчээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдүүд иргэний үнэмлэхээ гардлаа
Хүүхдүүд иргэний үнэмлэхээ гардлаа. Зураг: МҮОНРТ

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Бүртгэлийн хэлтсээс хамтран өчигдөр дүүргийнхээ 16 настнуудад иргэний үнэмлэх гардуулах арга хэмжээг зохион байгууллаа.

Тус арга хэмжээний үеэр энэ жил иргэний үнэмлэх авах Сонгинохайрхан дүүргийн 4000 орчим хүүхдийн төлөөлөл болгон 62 дугаар сургуулийн 40 хүүхдэд иргэний цахим үнэмлэхийг нь гардуулан өгчээ. Арга хэмжээний үеэр дүүргийн Засаг дарга М.Чинболд хүүхдүүдэд баяр хүргэж үүрэг хариуцлагаа ухамсарласан Монгол Улсын иргэн болж төлөвшихийг хүсчээ.

Хуваалцах