Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхдүүд хоол тэжээлийн амин дэмийг хүнснээс авдаг байх хэрэгтэй

Манай улс сүүлийн 10 жилд бага насны хүүхэддээ амин дэмийн нэмэлт тэжээл өгдөг болсон. Үүний үр дүнд тураалтай, сульдаатай, намхан хүүхдүүдийн хувь хэмжээ буурсан тухай Эрүүл мэнд, спортын яамнаас онцлож байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдүүд хоол тэжээлийн амин дэмийг хүнснээс авдаг байх хэрэгтэй
Хүүхдүүд хоол тэжээлийн амин дэмийг хүнснээс авдаг байх хэрэгтэй. Зураг: МҮОНРТ

Манай улс сүүлийн 10 жилд бага насны хүүхэддээ амин дэмийн нэмэлт тэжээл өгдөг болсон. Үүний үр дүнд тураалтай, сульдаатай, намхан хүүхдүүдийн хувь хэмжээ буурсан тухай Эрүүл мэнд, спортын яамнаас онцлож байна. Судалгааны мэдээллийг тус яамны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн Хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн н.Ганзориг ярилаа.

Амин дэмийн хэрэглээгээ бид бусад улсын жишгээр хүнснээсээ авах цаг ирсэн гэдгийг хэлж байна. Учир нь Олон улсын байгууллагын дэмжлэгээр авч ирсэн нэмэлт амин дэмийн тусламж сүүлийн жилүүдэд танагдах болсон юм. Одоогоор эрдэс бодисын нэмэлт тэжээлээ манай Засгийн газар өөрөө хариуцдаг. Харин 0-5 хүртэлх насны хүүхдийн нэмэлт А, Д аминдэмийн хэрэглээг 16 аймгийн хэмжээнд олон улсын байгууллагын хөтөлбөрөөр дамжуулж үнэ төлбөргүй авч байгаа юм.

Хуваалцах