Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхдүүд монгол ёс заншилд суралцаж байна

Сонгино-хайрхан дүүргийн ахлах ангийн хүүхдүүдийг монгол ёс заншилд сургах, тэднийг монгол ахуйд амраах зорилготой “Хөдөлмөрч хүүхдүүд” зуслан саяхан нээлтээ хийсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдүүд монгол ёс заншилд суралцаж байна
Хүүхдүүд монгол ёс заншилд суралцаж байна. Зураг: МҮОНРТ

Сонгино-хайрхан дүүргийн ахлах ангийн хүүхдүүдийг монгол ёс заншилд сургах, тэднийг монгол ахуйд амраах зорилготой “Хөдөлмөрч хүүхдүүд” зуслан саяхан нээлтээ хийсэн.

Тэгвэл уг зусланд өнөөдөр 3-р ээлжийн хүүхдүүд амарч байна. Зусланд зөвхөн монгол ёс заншил заахаас гадна Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн багш нарын хамтын ажиллагааны хүрээнд Найрамдлын хөтөлбөрийг мөн хэрэгжүүлэх юм.

Үнээ саах, өрөм загсаах, гэр барих гээд олон хөтөлбөрт хүүхдүүдийг хамруулах бөгөөд хамгийн гол нь зөв хүн болон төлөвшүүлэх зорилготой юм. Цаашид “Хөдөлмөрч хүүхдүүд” зусланд 2000 хүүхдийг амраах, ахлах ангийн сурагчдыг дүүргийн усан бассейнд сургах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байна.

Хуваалцах