Хүүхдүүд ойлгоогүй хичээлээ дахин үзэх боломжтой боллоо
Нийслэлийн боловсролын газар Японы "KJS" компанитай хамтран “Think Board” программ нэвтрүүлж байна. Эхний ээлжинд “Шинэ Монгол” ахлах сургууль туршиж бэлтгэж боловсруулсан хичээлээ "Tbshare.mn" сайтад байршуулжээ. Хичээлийг гурван сарын хугацаанд 10.000 орчим удаа үзсэн бөгөөд тухайн сурагч ойлгоогү
Мэдээллийн алба

Нийслэлийн боловсролын газар Японы "KJS" компанитай хамтран “Think Board” программ нэвтрүүлж байна.
Эхний ээлжинд “Шинэ Монгол” ахлах сургууль туршиж бэлтгэж боловсруулсан хичээлээ "Tbshare.mn" сайтад байршуулжээ.
Хичээлийг гурван сарын хугацаанд 10.000 орчим удаа үзсэн бөгөөд тухайн сурагч ойлгоогүй хичээлээ нөхөн үзэх боломжтой юм.
Уг програмыг нийслэлийн сургуулиудад ашиглахаар болсон байна. Нэг програмын үнэ 500 ам.доллар боловч сургуулиуд 10 ам.доллараар авах юм.


















