Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхдүүддээ хараа хяналт тавьж, хариуцлагатай байцгаая

Коронавирусийн улмаас сургууль, цэцэрлэг, оюутнуудын хичээлийг түр хугацаагаар хязгаарласан.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдүүддээ хараа хяналт тавьж, хариуцлагатай байцгаая
Хүүхдүүддээ хараа хяналт тавьж, хариуцлагатай байцгаая. Зураг: МҮОНРТ

Коронавирусийн улмаас сургууль, цэцэрлэг, оюутнуудын хичээлийг түр хугацаагаар хязгаарласан. Үүнтэй холбоотой бага насны хүүхэд ахуйн хүрээнд түлэгдэх, өндрөөс унах, цахилгаанд цохиулах, гэмт хэргийн холбогдогч, хохирогч болох эрсдэл өсдөг. Өнгөрсөн оны тухайд 1600 орчим хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон байна. Хамгийн аюулгүй орчин гэгддэг төрсөн гэртээ хүүхдүүд эцэг, эхдээ зодуулж, бэлгийн болоод бие сэтгэлийн хүчирхийлэлд өртдөг болохыг Цагдаагийн байгууллагаас онцоллоо.

Цагдаагийн ерөнхий газрын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, Цагдаагийн хошууч Д.Будзааны яриаг сонсгоё.

Хүүхдүүддээ хараа хяналт тавьж, хариуцлагатай байцгаая эцэг, эхчүүдээ. Таны бидний хүүхдүүд гэмт хэргийн холбогдогч, хохирогч болох эрсдэл ойрхон байгаа гэдгийг үргэлж санаарай гэж тэрбээр сануулсан юм.

Хуваалцах