Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхдүүдэд амны хаалт, дархлаа дэмжих витамин зэргийг хүргүүллээ

амны хаалт, дархлаа дэмжих гурван төрлийн витамин, ариутгагч спирт, бактерийн эсрэг шингэн саван зэрэг зүйлсийг хүргүүлсэн байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдүүдэд амны хаалт, дархлаа дэмжих витамин зэргийг хүргүүллээ
Хүүхдүүдэд амны хаалт, дархлаа дэмжих витамин зэргийг хүргүүллээ. Зураг: МҮОНРТ

Томуу томуу төст өвчний, тархалт болон шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж улс орон даяар 2020 оны 1 сарын 27-ны өдрөөс 3 сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд улс орон даяар их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоох, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон шийдвэр гарсан.

Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс дээрх шийдвэртэй холбогдуулан тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Нархан”, “Эрдэм”, “Монголын хүүхдийн сан” асрамж халамжийн төвийн болон өрх толгойлсон олон хүүхэдтэй эх, зорилтод бүлгийн хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамрагдаж байсан хүүхдүүдэд шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх амны хаалт, дархлаа дэмжих гурван төрлийн витамин, ариутгагч спирт, бактерийн эсрэг шингэн саван зэрэг зүйлсийг хүргүүлсэн байна.

Хуваалцах