Хүүхдүүдэд бэлэглэхээр цуглуулж байсан тоглоомыг нохой хулгайлжээ
АНУ-ын Массачусеттс мужийн цагдаагийнхан хүмүүнлэгийн үйл ажиллагаанд зориулан хүүхдийн тоглоом цуглуулах аяныг эхлүүлжээ.
Мэдээллийн алба

АНУ-ын Массачусеттс мужийн цагдаагийнхан хүмүүнлэгийн үйл ажиллагаанд зориулан хүүхдийн тоглоом цуглуулах аяныг эхлүүлжээ. Цагдаа нар тоглоомыг ажлын газартаа цуглуулж байсан юм. Гэвч цагдаа нарын цуглуулсан тоглоомын зарим нь учир битүүлгээр алга болсон байна.
Ингээд цагдаа нар Зул сарын баяраар хүүхдүүдэд өгөхөөр цуглуулж байсан тоглоомын хулгайчийг хайж эхэлжээ. Гэтэл тус цагдаагийн хэлтсийн Бен Франклин гэх нохой энэ хэргийн буруутан болж таарсан байна.
Бен Франклин хүүхдүүдийн тоглоомыг нэг, нэгээр нь өөрийн хэвтдэг газар руугаа зөөж байсан нь бичлэгт үлджээ. Энэ нохой Массачусеттс мужийн цагдаагийн хэлтсийн эмнэлгийн тусламж үзүүлэх хэсэгт харьяалагддаг юм. Цагдаа нар хамтрагч найзынхаа зөвшөөрөлгүй авсан тоглоомыг буцаан аваагүй ажээ.





















