Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхдүүдэд гамшгаас хамгаалах сургалт явуулж байна

Ялангуяа хүүхдүүд газар хөдлөлт болон байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх талаар тодорхой мэдлэггүй байгаа нь харагдсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдүүдэд гамшгаас хамгаалах сургалт явуулж байна
Хүүхдүүдэд гамшгаас хамгаалах сургалт явуулж байна. Зураг: МҮОНРТ

Энэ сарын эхээр нийслэл хотод газар хөдлөснөөс хойш иргэд газар хөдлөлтөд бэлэн биш байгаа талаар мэргэжлийнхэн хэлж байгаа. Ялангуяа хүүхдүүд газар хөдлөлт болон байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх талаар тодорхой мэдлэггүй байгаа нь харагдсан. Тиймээс ЕБС-ын сурагчдад гамшгаас хамгаалах хичээл орж байх талаар ч яригдаж байгаа. Энэ асуудалтай холбогдуулан “Эх орон 36” хөтөлбөр хүүхдүүдэд гамшгийн тухай мэдлэг олгох цуврал сургалтыг зохион байгуулж байна. Тус сургалтаар:
1. Газар хөдлөлтийн тухай ойлголт
2. Газар хөдлөлтөөс үүсэх хохирол ба үр дагаврыг хэрхэн багасгахыг ойлгох
3. Өөртөө, болон гэр бүлд, сургуулийн орчинд бусдад тусалж болох энгийн чадамжуудыг эзэмшүүлдэг аж.

Уг сургалтын талаар “Эх орон 36” хөтөлбөрийг санаачлагч С.Одонтуяа “Бидний хамтран санаачилж, ажил хэрэг болгосон “Эх орон 36” хөтөлбөр нь хүүхэд, өсвөр үеийнхэнд гамшгийн тухай мэдлэг олгох сургалтыг явуулдаг. Өнөөдөр энэ насны хүүхдүүдэд яг ийм бодит сургалт, мэдлэг олгох ажил хангалтгүй байна. Сургалтын зорилго нь гамшгийн тухай ойлголт, гамшгийн төрөл, давтамж, аюулын тухай, түүнээс урьдчилан сэргийлэх, өөрийгөө хамгаалах талаар ойлголтуудыг өгдөг. Сүүлийн үед байгалийн гамшигт үзэгдлийн тоо ихсэж байгааг энэ сард Улаанбаатар хотод болсон газар хөдлөлт харууллаа. Иймд ЕБС-ийн бүх сургуулиуд, хүүхдийн зуслангуудад энэ төрлийн сургалтыг шат дараалан хэрэгжүүлэх нь ирээдүйд гарч болох гарз хохирлоос урьдчилан сэргийлэх хамгийн оновчтой зам юм” хэмээн ярьжээ.

Хуваалцах