Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхдүүдэд үнэ төлбөргүй зүрхний эмчилгээ хийнэ

Япон улсын эмч нарын баг манай эмч нартай хамтран зүрхний гажигтай хүүхдүүдэд үнэ төлбөргүй хагалгаа хийхээр болжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдүүдэд үнэ төлбөргүй зүрхний эмчилгээ хийнэ
Хүүхдүүдэд үнэ төлбөргүй зүрхний эмчилгээ хийнэ. Зураг: МҮОНРТ

Япон улсын эмч нарын баг манай эмч нартай хамтран зүрхний гажигтай хүүхдүүдэд үнэ төлбөргүй хагалгаа хийхээр болжээ.

Тэд энэ сарын 23-наас эхлэн ЭХЭМҮТ-д ажиллана. Ийм төрлийн өвчтэй хүүхэдтэй эцэг, эхчүүд ЭХЭМҮТ-д хандаж болох аж. Хүүхэд насанд илэрсэн зүрхний гажгийг төрөлхийн ба олдмол гэж хоёр хуваадаг аж.

Зүрхний томоохон гажиг нь ихэнх тохиолдолд хүүхдийг нярай байхад нь илэрдэг юм.

Жирэмсний эхний гурван сард уусан эм, согтууруулах ундаа, мансууруулах бодис, рентгений туяанд өртөх, цус ойртолт, эхийн сахарын өвчин зэрэг нь урагт зүрхний гажиг үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг хэмээн эмч нар хэллээ.

Хуваалцах