Хүүхдүүдээ болон гэр бүлээ хэрхэн "Ковид-19" халдвараас хамгаалах вэ
Хэрэв хүүхдэд халдварын ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл энэ нь энгийн ханиад, эсвэл томуу байх магадлалтай тул бүү сандраарай. Энэ үед эхлээд эмчийн зөвлөгөөг утсаар авах нь хамгийн зөв сонголт юм.
Мэдээллийн алба

Хүүхдүүдээ болон гэр бүлээ хэрхэн "Ковид-19" халдвараас хамгаалах вэ
Хүүхдийнхээ гарыг дор хаяж 20 секундын турш савангаар угаалгаж хэвшүүлээрэй.
Хүүхдүүдэд ханиалгаж, найтааж байгаа хүмүүстэй уулзахгүй байхыг зөвлөж байгаарай.
Хүүхдүүддээ бусдаас хүн хоорондын зайг дор хаяж 1.5 метр барих дадлыг хэвшүүлж суугаарай. Хэдийгээр хүүхдүүдийг хүмүүсээс хол байлгах нь эцэг, эхчүүдэд хэцүү шийдвэр хэдий ч энэ нь тэдний эрүүл мэндэд хэрэгтэй юм.
Хэрэв хүүхдэд халдварын ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл энэ нь энгийн ханиад, эсвэл томуу байх магадлалтай тул бүү сандраарай. Энэ үед эхлээд эмчийн зөвлөгөөг утсаар авах нь хамгийн зөв сонголт юм.

Эх сурвалж: УОК-ын Шуурхай штаб


















