Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхдүүдээс мөнгө хураасан орон нутгийн эмчийг шийтгэжээ

Засгийн газрын "11 11" төвд "Завхан аймгийн Отгон сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, лаборант нар хүүхдүүдэд үзлэг, шинжилгээ хийхдээ 2000 төгрөг хураасан" гэсэн мэдээллийг иргэд өгчээ. Энэхүү мэдээллийг үндэслэн ЭМЯ-ны холбогдох мэргэжилтэн Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл мэндийн у

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдүүдээс мөнгө хураасан орон нутгийн эмчийг шийтгэжээ
Хүүхдүүдээс мөнгө хураасан орон нутгийн эмчийг шийтгэжээ. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын "11 11" төвд "Завхан аймгийн Отгон сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, лаборант нар хүүхдүүдэд үзлэг, шинжилгээ хийхдээ 2000 төгрөг хураасан" гэсэн мэдээллийг иргэд өгчээ.

Энэхүү мэдээллийг үндэслэн ЭМЯ-ны холбогдох мэргэжилтэн Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл мэндийн улсын байцаагчид мэдэгдэж, Отгон сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, лаборант нарыг шалгуулсан байна.

Үзлэг хийхдээ хүүхэд бүрээс 2000 төгрөг буюу нийт 430 мянган төгрөг хурааж, хууль зөрчсөн болох нь тогтоогджээ.

Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл мэндийн улсын байцаагч хүүхэд бүрээс хураасан 2000 төгрөгийг нь буцаан олгох шийдвэр гаргаж, эрх зүйн үндэслэлгүйгээр дур мэдэн шинжилгээний төлбөр хураан авсан Отгон сумын салбарын эрхлэгчид Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу шийтгэл ногдуулсан байна.

Хуваалцах