Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хүүхдүүдийг хүчирхийлэгчид гэм буруугаа хүлээхээс татгалзжээ

АНУ-ын Калифорни мужийн Перрис хотод эцэг эх нь 13 хүүхдээ хорьж, дарамталж байсан хэрэг илэрсэн нь дэлхий нийтэд шуугиан дэгдээгээд байгаа. Гэвч 2-29 насны 13 хүүхдээ хүчирхийлэн

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдүүдийг хүчирхийлэгчид  гэм буруугаа хүлээхээс татгалзжээ
Хүүхдүүдийг хүчирхийлэгчид гэм буруугаа хүлээхээс татгалзжээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Калифорни мужийн Перрис хотод эцэг, эх нь 13 хүүхдээ хорьж, дарамталж байсан хэрэг илэрсэн нь дэлхий нийтэд шуугиан дэгдээгээд байгаа. Гэвч 2-29 насны 13 хүүхдээ хүчирхийлэн зодож, хорьж байсан тэд шүүх дээр гэм буруугаа хүлээхээс татгалзсан байна.

Хүүхдүүдийн эцэг 57 настай ДэвидАлленТерпин, эх нь ЛуйзаАннаТерпин нарт прокуророос ял тулгаад байгаа бөгөөд шүүхээр тэдний гэм буруутай нь нотлогдвол бүх насаар нь хорих ял оноохоор байгаа юм.

Гэвч шуугиант энэ хэргийн талаарх шинэ мэдээллүүдийг орон нутгийн хэвлэлүүд дамжуулсаар байна. Эцэг, эхийнхээ дарамтад байнга шахам гинжлээстэй байдаг байсан хүүхдүүдийн зарим нь бодит ертөнцөөс бүрэн тасарсан байдалтай байсан аж. Өлсгөлөнд нэрвэгдсэн хүүхдүүд цагдаа гэгч хэн болохыг ч мэдэхгүй байсан талаар мэдээлжээ. Тэднийг одоо эмнэлэгт эмчилж байгаа юм байна.

Хуваалцах