Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхдүүдийнхээ дэргэд нөхрөө бүү хард...

Гэр бүлийн хүмүүс маргах, муудалцах нь байх л зүйл. Гэхдээ хүүхдүүдийнхээ дэргэд юуг хэлэх, яах ёстойг бодолцоход илүүдэхгүй. Жишээлбэл, хэзээ ч хүүхдийн дэргэд нөхрийгөө хардаж сэрдсэн яриа дэлгээд хэрэггүй гэдгийг сана.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Хүүхдүүдийнхээ дэргэд нөхрөө бүү хард...
Хүүхдүүдийнхээ дэргэд нөхрөө бүү хард.... Зураг: МҮОНРТ

Гэр бүлийн хүмүүс маргах, муудалцах нь байх л зүйл. Гэхдээ хүүхдүүдийнхээ дэргэд юуг хэлэх, яах ёстойг бодолцоход илүүдэхгүй. Жишээлбэл, хэзээ ч хүүхдийн дэргэд нөхрийгөө хардаж сэрдсэн яриа дэлгээд хэрэггүй гэдгийг сана. Учир нь хэзээ нэг өдөр нас биенд хүрсэн хойноо эхнэр авахаасаа төвөгшөөдөг.

- Эцэг, эхийн хоорондын зөрчилдөөнөөс үүдэн гэр бүлийн уур амьсгал таагүй болдог. Нэн ялангуяа хүүхдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж сэтгэл санаагаар унах болон янз бүрийн хэрээс хэтэрсэн зүйлийг бодоход хүргэдэг.

- Хоёр биенээ ойлгож харилцан илэн далангүй байх хэрэгтэй. Цоожтой авдар шиг байдал хэзээ ч сайн зүйлд хүргэхгүй гэдгийг санаж явахад илүүдэхгүй.

- Хараалын үг хэлж бие бие рүүгээ давшлах нь тийм ч сайхан зүйл биш. Тэр дундаа хүүхдийн дэргэд уг үйлдлийг хийх нь бүр ч зохисгүй хэрэг юм. Учир нь хүүхдийн хүмүүжил эцэг, эхтэй холбоотой байдаг гэдгийг анхаарвал зохино.

- Хэн нэгэнтэй ямар ч шалтгаангүйгээр хоёр биенээ хардахаасаа өмнө хардалт гэдэг ямар хар энергитэй зүйл болох мөн ямар сөрөг үр дагаврыг бий болгодгийг ухаарч ойлгох хэрэгтэй.

- Гэр бүлийн ажилд эрх тэгш оролцож байвал зохистой. Учир нь та хоёрын хамтын амьдрал шүү дээ. Аль болох биеэ дааж амьдрахыг хичээгээрэй. Эцэг, эхтэйгээ хамт амьдрах нь тийм ч сайхан хэрэг биш юм. Өдөр тутмын амьдрал чинь ил тод байхаас гадна ямар нэгэн таагүй зүйл болоход үл ойлголцлын асуудал үүсч болзошгүй.

- Гэр бүлийн дотоод асуудлыг найз нөхдөдөө ярьсны хэрэггүй. Хичнээн дотнын сайн найз нөхөд байлаа ч гэсэн хэзээ нэг өдөр муудсан үедээ бусдад дэлгэхийг үгүйсгэхгүй шүү дээ.

- Хоёр биенийхээ эрх чөлөөнд хэт халдах гэсний хэрэггүй. Тухайлбал, найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөх, ажлаасаа оройтож ирэх үед нь уурлаж бухимдахаа урьтал болголгүй тайван хүлээж авч сурах.

- Эцэст нь хэлэхэд, бие биендээ үнэнч байж хоёр биенээ хайрлаж амьдрах нь чухал юм шүү.

Хуваалцах