Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

"Хүүхэд бүрийг хөгжүүлдэг багш" сэдэвт уралдаан зарлагдлаа

Боловсрол шинжлэх ухааны яамнаас багш нарын баярыг тохиолдуулан "Хүүхэд бүрийг хөгжүүлдэг багш" сэдэвт бүтээлийн уралдааныг хоёр дахь удаа зарлалаа.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Хүүхэд бүрийг хөгжүүлдэг багш" сэдэвт уралдаан зарлагдлаа
"Хүүхэд бүрийг хөгжүүлдэг багш" сэдэвт уралдаан зарлагдлаа. Зураг: МҮОНРТ

Боловсрол шинжлэх ухааны яамнаас багш нарын баярыг тохиолдуулан "Хүүхэд бүрийг хөгжүүлдэг багш" сэдэвт бүтээлийн уралдааныг хоёр дахь удаа зарлалаа.

Уралдаанд хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж буй сэтгүүлч, чөлөөт нийтлэлч, гэрэл зургийн сурвалжлагчид оролцох боломжтой. Боловсролын чанарт шинэчлэл хийхэд багш бүрийн оролцоо хамгаас чухал. Тиймээс хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сэтгүүлчид өөр, өөрсдийн нүдээр сайн багшийг олж, дүгнэн бүтээлдээ тусгах юм.

Уралдаанд ирсэн бүтээлийг телевиз, сонин, сайт радио, гэрэл зураг гэсэн таван төрлөөр шалгаруулж, тэргүүн байр эзэлсэн бүтээлийн эздийг нэг сая төгрөгөөр шагнаж, урамшуулна. Сэтгүүлчдийн бүтээлийг 02 сарын 19-нийг хүртэл хүлээн авах юм байна.


Хуваалцах