Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхэд бүрийг хөгжүүлэх хөтөлбөр үр дүнгээ өгч эхэллээ

Үүний жишээг Завхан аймгийн Улиастай сумын “Чандмань-Эрдэнэ” лаборатори сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдаас харж болно.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхэд  бүрийг хөгжүүлэх хөтөлбөр үр дүнгээ өгч эхэллээ
Хүүхэд бүрийг хөгжүүлэх хөтөлбөр үр дүнгээ өгч эхэллээ. Зураг: МҮОНРТ

Хүүхэд бүрийг хөгжүүлэх хөтөлбөрийг БСШУЯ-аас хэрэгжүүлж байгаа бөгөөд үр дүнгээ өгч эхэллээ. Үүний жишээг Завхан аймгийн Улиастай сумын “Чандмань-Эрдэнэ” лаборатори сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдаас харж болно.

Тус сургуулийн зургаан настай нэгдүгээр ангийн дөрвөн бүлэгт энэ хичээлийн жилд 142 хүүхэд суралцаж эрдмийн баяраа хийжээ. Тэдний зарим нь нэг минутанд 180 орчим үг уншиж, 10 минутанд 10 зүйр цэцэн үг бичиж, бичих чадвар, хурд нь сайжирсанаас гадна өгүүлбэртэй бодлогыг олон хувилбараар бодох аргад суралцжээ. Харин тус сургууль хөгжмийн хичээлээрээ дуулах, бүжиглэх, зохион найруулах, хөгжим сонсох, хөгжимдөх гэсэн таван чадвараар хүүхэд нэг бүрийн авьяасыг жигд хөгжүүлж чаджээ.

Хуваалцах