Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхэд гэмтэж бэртэх тохиолдол нэмэгджээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвд өчигдөр бэртэж гэмтсэн гэх 383 хүн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авчээ. Үүний 137 нь бага насны хүүхэд байгаа аж.

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхэд гэмтэж бэртэх тохиолдол нэмэгджээ
Хүүхэд гэмтэж бэртэх тохиолдол нэмэгджээ. Зураг: МҮОНРТ

Гэмтэл согог судлалын үндэсний төвд өчигдөр бэртэж гэмтсэн гэх 383 хүн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авчээ. Үүний 137 нь бага насны хүүхэд байгаа аж. Ерөнхий боловсролын сургууль амарсан энэ үед хүүхдийг насанд хүрээгүй ах эгчээр нь харуулах, харгалзах хүнгүй үлдээснээс үүдэж хүүхэд гэмтэж бэртэх тохиолдол нэмэгдэж байгааг ГССҮТ-өөс мэдээллээ.

Тиймээс сурагчдын амралт үргэлжилж буй энэ үед хүүхдийг ахуйн осол бэртлээс урьдчилан сэргийлэхийг эмч мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байна.

Хуваалцах