Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум цахилгаан машин цэнэглэх цэгтэй болжээ
Мэдээллийн алба

Засгийн газраас цахилгаан автомашины хэрэглээг дэмжихээр авто зам дагуу 150 км тутамд түргэн цэнэглэх цэг байгуулж, улсын хэмжээнд 500 цэгийн сүлжээ бий болгохоор ажиллаж байна.
Энэ хүрээнд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд цахилгаан автомашин цэнэглэх цэг ашиглалтад орлоо.
Мөн Баянгол, Мандал, Баруунбүрэн суманд цэнэглэх цэг байгуулах аж.
Цэнэглэх төхөөрөмжийн хүчин чадал болон автомашины батарейны багтаамжаас хамааран 15–30 минутад цэнэглэх боломжтой бөгөөд нэг удаагийн цэнэглэлтэд 20-30 мянган төгрөг зарцуулна.
Тус цэнэглэх цэг Сүхбаатар сумын "Алтан намар" цогцолборын зогсоолд байрлаж байна.


















