Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхэд живж амиа алдсан тохиолдол удаа дараа бүртгэгдсээр байна гэв

малчид болон эцэг эхчүүд, асран хамгаалагч нарт дараах зөвлөмжийг холбогдох байгууллагаас хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхэд живж амиа алдсан тохиолдол удаа дараа бүртгэгдсээр байна гэв
Хүүхэд живж амиа алдсан тохиолдол удаа дараа бүртгэгдсээр байна гэв. Зураг: МҮОНРТ

Бага насны хүүхэд голын усанд живж амь насаа алдаж байгаа тохиолдол удаа дараа цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байна. Иймд малчид болон эцэг эхчүүд, асран хамгаалагч нарт дараах зөвлөмжийг холбогдох байгууллагаас хүргэж байна.

-Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, гол болон нуур цөөрмийн орчинд бага насны хүүхдийг ганцааранг нь тоглуулах, орхих зэргээс аль болох зайлсхийх,

-Гол, нуурын орчимд зусахдаа анхаарал болгоомжтой байж, үер усны аюулаас сэрэмжлэх,

-Иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх,

-Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих,

-Голуудын усны түвшин буураагүй байгаа голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг анхааруулж байна.

Хуваалцах