Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хүүхэд ХААН хэрэглэгч” гар зургийн уралдааны шилдгүүд тодорлоо

Олон улсын Хэрэглэгчдийн нийгэмлэгээс жил бүрийн гуравдугаар сарын 15-ны өдрийг “Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр” болгон зарлаж тэмдэглэдэг болсноор арав гаруй жил тэмдэглэж байгаа юм. Энэ өдрийг дэлхийн 100 орчим улс тэмдэглэдэг бөгөөд энэ онд уг өдрийг “Үүрэн телефоний хэрэглэгчдийн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
“Хүүхэд ХААН хэрэглэгч” гар зургийн уралдааны шилдгүүд тодорлоо
“Хүүхэд ХААН хэрэглэгч” гар зургийн уралдааны шилдгүүд тодорлоо. Зураг: МҮОНРТ

Олон улсын Хэрэглэгчдийн нийгэмлэгээс жил бүрийн гуравдугаар сарын 15-ны өдрийг “Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр” болгон зарлаж тэмдэглэдэг болсноор арав гаруй жил тэмдэглэж байгаа юм. Энэ өдрийг дэлхийн 100 орчим улс тэмдэглэдэг бөгөөд энэ онд уг өдрийг “Үүрэн телефоний хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлсэн байна. Энэ удаагийн арга хэмжээнд Олон улсын Хэрэглэгчдийн нийгэмгээс гадна Хэрэглэгчийн төлөө нийгэмлэгүүд, Харилцаа холбооны зохицуулах хороо, Үүрэн телефон холбооны дөрвөн оператор компаниуд хамтран оролцож Олон улсын Хэрэглэгчдийн нийгэмлэгээс гаргасан зорилгууд болох үйлчилгээ эрхлэгчдийн үйлчилгээ, хэрэглэгчийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, хэрэглээний соёл, ухаалаг хэрэглээнд суралцахад хамтран ажиллах, энэ талын мэдээлэл, сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулах, хэрэглэгчдийн санал, хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэхэд голчлон анхаарч ажиллахаа ярилцаж нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулжээ.

“Хүүхэд ХААН хэрэглэгч” гар зургийн уралдаанд ирсэн шилдэг бүтээлүүд

1. “Монгол Дэлхийн БРЕНД болно” Чулуунбат Одонцэцэг 18 эм УБ, 29-р Тусгай сургууль, 95200152, 99282138 I

2. “Хүүхэд Хаан Хэрэглэгч” Мягмарсүрэн Хулан 17 эм УБ, СХД, 65 дугаар бүрэн Дунд сургууль 88727000, II

3. “Зөрчигдөж буй Хэрэглэгчийн эрх” Баярсайхан Алтангэрэл 16 эр СХД, 7-р хороо35-11 тоот 88267502 II

4. “Хүнсний хэрэглээнд хяналт тавив”

Наранхүү Лхагва-Очир 12 эр БЗД-ийн 55-р сургууль 98990293 99857147 III

5. “Муу бүхнийг шүүж эрүүл хүнс-эрүүл соёлтой үйлдчилгээг хэрэглэж сурья” Жаргалсайхан Мөнхбаатар 13 эр БЗД-ийн 55-р сургууль, 95858966 III

6. “Бидний сонголт эрүүл хүнс” Отгонхүү Энх-Ундрах 15 эм СХД, 76-р сургууль , 99103008 III

7. “Гоймонгийн хор” Чулуун-Эрдэнэ Ховор-Эрдэнэ 11 эр Үй цай Сургууль. 96459009, 99148914 IV

8. “Хүүхэд дэлгүүрээс юм авч байна” Халиунсүрэн Золбоо 10 эм УБ, СХД, 76 дугаар бүрэн Дунд сургууль 4е 89603470 IV

9. “Хүүхэд хаан хэрэглэгч” Мөнх-Эрдэнэ Сувд 16 эм Сэлэнгэ, 2 дугаар бүрэн дунд сургууль 99978521 IV

10. “Хүнсний бүтээгдэхүүн амттай шүү” Эрдэнэ Билгүүн 18 эр Дархан-Уул аймаг, Дархан сум, 29-р тусгай сургууль 99282138, 94257254 IV

“Өрсөлдөөн ба хэрэглэгч” эрдэм шинжилгээний өгүүллийн тэргүүлэгчид

Мөн “Өрсөлдөөн ба хэрэглэгчийн орчин” сэдвээр жил бүр оюутан залуучуудын дунд эрдэм шинжилгээний өгүүллийн уралдаан зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн шилдгээр 1-р байр МУИС-ийн ЭЗС-ийн Б.БАЯРМАА /Нягтлан бодох бүртгэл – 4р курс/ У.ЦОГЗОЛМАА /Нягтлан бодох бүртгэл – 4р курс/, 2-р байр Их Засаг ХЗС Г.Лхагвасүрэн, Ц.Мөнхбат, 3-р байрыг Шихихутуг ХЗДС М.Мөнхбаатар нар тус тус эзэллээ.

Түлхүүр үг:аөх
Хуваалцах