Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хүүхэд хамгаалал”-4 аян эхэлнэ

Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2013 оны өнөөгийн байдлаар 19 гэмт хэрэгт 27 хүүхэд холбогдсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 58.3 хувиар өсчээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хүүхэд хамгаалал”-4 аян эхэлнэ
“Хүүхэд хамгаалал”-4 аян эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2013 оны өнөөгийн байдлаар 19 гэмт хэрэгт 27 хүүхэд холбогдсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 58.3 хувиар өсчээ.

Түүнчлэн 2375 хүн эрүүлжүүлэгдсний 13 нь насанд хүрээгүй хүүхэд байгаа ба хэргийн улмаас 33 хүүхэд хохирчээ.

Иймээс Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын хүүхдийн албанаас насанд хүрээгүй хүмүүсийг гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох, хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор “Хүүхэд хамгаалал-4” аяныг зохион байгуулж байна.

Хуваалцах