“Хүүхэд хамгаалал” арга хэмжээ үргэлжилж байна
сургуулийн орчинд үйлдэгддэг гэмт хэрэг зөрчлийн талаар сурагчдаас санал хүсэлт мэдээлэл авах хайрцаг байршуулах, хүүхдийн эрх зөрчигдөж байгаа болон хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэгдсэн тохиолдолд хандах утасны дугаар бүхий мэдээлэл байршуулж, өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн сурагчидтай уулзан мэргэ
Мэдээллийн алба

Өнгөрсөн сарын 14-нөөс энэ сарын 14-ний хооронд хэрэгжүүлж буй “Хүүхэд хамгаалал” ерөнхий арга хэмжээний хүрээнд насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг зөрчилд өртөж хохирох, холбогдохоос урьдчилан сэргийлэх, сургуулийн орчинд үйлдэгдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор дараах үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Энэ хүрээнд сурагчдын онцлогт тохируулан бага, дунд, ахлах ангийн сурагчдад тодорхой сэдвүүдээр сургалт зохион байгуулж, сургуулийн орчинд үйлдэгддэг гэмт хэрэг зөрчлийн талаар сурагчдаас санал хүсэлт мэдээлэл авах хайрцаг байрлуулж, хүүхдийн эрх зөрчигдөж байгаа болон хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэгдсэн тохиолдолд хандах утасны дугаар бүхий мэдээлэл байршуулж, өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн сурагчидтай уулзан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байна.
Мөн хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сургуулийн орчинд “School police” эцэг эхчүүдийн эргүүлийг ажиллуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, хүүхдүүдийг явган хүний гарцаар гарах зөв дадал эзэмшүүлэх дадлага сургалт зэргийг зохион байгуулж байна гэж ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтсээс мэдээллээ.


















