Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хүүхэд хамгааллын аян”-ыг зохион байгуулна

Хүүхдийн төлөө үндэсний газраас “Хүүхэд хамгааллын аян”-ыг энэ сарын 30-наас тавдугаар сарын 31 хүртэлх хугацаанд зохион байгуулахаар болсон байна.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хүүхэд хамгааллын аян”-ыг зохион байгуулна
“Хүүхэд хамгааллын аян”-ыг зохион байгуулна. Зураг: МҮОНРТ

Хүүхдийн төлөө үндэсний газраас “Хүүхэд хамгааллын аян”-ыг энэ сарын 30-наас тавдугаар сарын 31 хүртэлх хугацаанд зохион байгуулахаар болсон байна. Энэхүү аяныг зохион байгуулах удирдамжийг аймаг, нийслэл, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, хэлтэс, төвүүд болон харьяа байгууллагуудад илгээгээд байгаа аж.

Тус аяны зорилго нь Хүүхэд хамгааллын тухай хуулийг хүүхэд, эцэг эх, хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдэд танилцуулах, сургууль, цэцэрлэг, дотуур байр бүр "Хүүхэд хамгааллын бодлого"-ыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. Аяныг дэмжиж НҮБ-ын Хүүхдийн сан, Японы Хүүхдийг ивээх сан, Дэлхийн Зөн Монгол ОУБ, Норвегийн тусламжийн байгууллагууд хамтран ажиллаж байгаа гэнэ.

Хуваалцах