“Хүүхэд харах үйлчилгээ”-ний байр, сууцад хяналт тавьж байна
Дархан-Уул аймгийн Дархан суманд “Хүүхэд харах үйлчилгээ” эрхлэх зөвшөөрөл хүссэн иргэдийн үйл ажиллагаа явуулах байр шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавьж, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгууллаа.
Мэдээллийн алба

Дархан-Уул аймгийн Дархан суманд “Хүүхэд харах үйлчилгээ” эрхлэх зөвшөөрөл хүссэн иргэдийн үйл ажиллагаа явуулах байр шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавьж, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийн гишүүд Дархан суманд Хүүхэд харах үйлчилгээ эрхлэхээр хүсэлт гаргасан иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгчээ.
Тус аймагт “Хүүхэд харах үйлчилгээ”-нд 272 хүүхэд хамруулна. 46 иргэн энэ үйлчилгээг эрхлэх хүсэлт гаргаж, сургалтад сууж, гэрчилгээ авчээ. Аймгийн хүн амын олонх нь оршин суудаг Дархан суманд 2-5 насны 7600 гаруй хүүхэд бий. Тэдний 1200 орчим нь гэртээ байдаг гэсэн судалгаа байна.


















