Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг хэлэлцүүлнэ

Уг хуулийн төслийг нэгдүгээр сарын 28-ны Мягмар гарагийн 11:00 цагт Төрийн ордон дахь Иргэний танхимд олон нийтээр шүүн хэлэлцүүлнэ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг хэлэлцүүлнэ
Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг хэлэлцүүлнэ. Зураг: МҮОНРТ

Манай улсад 2-5 насны хүүхдүүдийн дунд цэцэрлэг хүрэлцэхгүй асуудал их гардаг. Үүнтэй холбоотойгоор МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан боловсруулсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөлд 1,6 - 3 насны хүүхдэд Хүүхэд харах төвөөр дамжуулан тэднийг харах, асрах, хооллох, тоглуулах ерөнхий үйлчилгээг стандартын шаардлага хангасан орчинд үзүүлэхээр заажээ. Энэхүү хуулиар дэлхий дахинд хэрэгжүүлсэн бодит туршлагад үндэслэн хүүхэд харах үйлчилгээг зохих урамшуулалтай, хараа хяналттайгаар хуулийн хүрээнд хэрэгжүүлэх санал, санаачлагыг дэвшүүлж байгаа аж. Уг хуулийг баталснаар цэцэрлэг хүрэлцээгүй байгаа 60 мянган хүүхдийн асуудал нааштайгаар шийдэгдэнэ гэж төлөвлөж байгаа ажээ.

Уг хуулийн төслийг нэгдүгээр сарын 28-ны Мягмар гарагийн 11:00 цагт Төрийн ордон дахь Иргэний танхимд олон нийтээр шүүн хэлэлцүүлнэ.

Хуваалцах