Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг байнгын хороо дэмжив

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг байнгын хороо дэмжив
Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг байнгын хороо дэмжив. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон 13 гишүүний 11 нь буюу 78,6 хувь нь дэмжин гишүүн Д.Хаянхярваа, Я.Содбаатар нар эсрэг санал өгөв.

Уг хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт УИХ-ын даргад өргөн барьсан юм. УИХ-ын удирдлага үүнийг нийгэмд хүлээлт үүсгээд байгаа чухал асуудал хэмээн үзэж хуулийн төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаан шуурхай хэлэлцэж эхэллээ. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг Засгийн газар, МҮЭХ, Хүүхдийн эрхийг хамгаалах ТББ-ууд дэмжиж албан ёсоор саналаа ирүүлээд байгаа юм.

Хуваалцах