“Хүүхэд харах үйлчилгээний тухай” хуулийн төслийг санаачиллаа
Монгол улсын хэмжээнд сургуулийн өмнөх насны 280 орчим мянган хүүхэд байна. Гэтэл тэдний 80 гаруй мянга нь цэцэрлэгт явж чадахгүй гэртээ өсч торниж байгаа юм.
Мэдээллийн алба

Монгол улсын хэмжээнд сургуулийн өмнөх насны 280 орчим мянган хүүхэд байна.
Гэтэл тэдний 80 гаруй мянга нь цэцэрлэгт явж чадахгүй гэртээ өсч торниж байгаа юм.
Тиймээс хүүхдүүдэд сурч боловсрох эрхээ эдлэх боломжийг олгох, мөн тэднийг гэртээ аюул осолд өртөн бэртэж гэмтэхээс сэргийлэх зорилгоор Монгол улсын ерөнхийлөгч “Хүүхэд харах үйлчилгээний тухай” хуулийн төслийг санаачилжээ.
Энэ хуулийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордны иргэний танхимд боллоо. Хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүн П.Гантулга энэ талаар ярьлаа.


















